БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВСНААР ЖИЛД 8000 БООДОЛ БИЧГИЙН ЦААС БУЮУ 19 ШИРХЭГ МОД ТАЙРАХААС ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021-08-13  

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар хүлээн авах системийг эцэслэн хийж дуусгалаа. Өнөөдрийн байдлаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий 110 мэргэжлийн байгууллага хамрагдаж байгаа юм. Тайланг цахимаар хүлээн авснаар жилд бүр 8000 боодол бичгийн цаас хэмнэх буюу 19 ширхэг мод тайрахаас хамгаалах боломжтой болж байна. Мөн тайлангийн явц ил тод нээлттэй, төсөл хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллагад харагдах юм.

Мөн төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг https://e-mongolia.mn цахим системд шилжүүлсэн. Цахим системд шилжүүлснээс хойш нийт 650 хүсэлтийг цахимаар хүлээн авч, 510 хүсэлтийг шийдвэрлэж, 140 төслийн дүгнэлтийг боловсруулах шатанд байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулахаар шийдвэрийг www.eic.mn цахим хуудсанд оруулах цэсийг бий болгож, одоогийн байдлаар 120 төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулсан мэдээлэл нээлттэйгээр байршаад байна. Уг мэдээллийг нээлттэй болгосноор иргэд тухайн бүс нутагтаа хэрэгжиж байгаа төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээтэй танилцах, мэдээлэл авах боломжийг бүрдүүллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд жилд 1000 орчим ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт, 1200 орчим тайлан ирдэг. Энэ бүгдийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэснээр жилд 800-900 боодол бичгийн цаас хэмнэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?