БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН: ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗРЫН ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦООГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

2021-08-13  

Нийслэлийн иргэдийн хамгийн ихээр зорьдог амралт, аялал зугаалгын бүс болох Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ажиллалаа. 300 орчим мянган га талбайг хамаарч 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа тус газрын хувьд тулгамдсан асуудал нь аялагч, амрагчдаас үүсэх хог. Өнгөрсөн жилийн баяр наадмын амралтын 7 хоногт нийт 40 тонн хогийг байгаль хамгаалагчид цэвэрлэсэн бол энэ жил 15 тонн хогийг цуглуулан зориулалтын цэгт хүргэсэн байна. Энэ өдрүүдэд нийт 20 мянга орчим тээврийн хэрэгсэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг хамгаалалтын бүсэд нэвтэрчээ. Ажлын ачаалал их байгаа учир байгаль хамгаалагчдын орон тоо, машин техникийг нэмэгдүүлэх  шаардлагатай байгааг харгалзан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А-95 тоот тушаалаар нийт 24 зөвшөөрөл буюу 61,12 га газрын эрхийг цуцалсан. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулан, шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа Н.Уртнасан сайд онцоллоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?