Сербийн теннисчин Жойковичийг 6:4, 6:4, 6:4 харьцаагаар буулган авсан Оросын 25 настай теннисчин Данийл Медведев түрүүлж анхны Их дуулгйн цомоо өргөлөө. - Юуны өмнө энэ гайхалтай тэмцээний ялагч болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Чи бол энэ цомыг өргөх эрхтэй. Тийм ч тоглолтыг үзүүлж чадлаа. Их дуулгын энэ тавцанд он удаан жил цомоо өргөсөөр байх болно гэж чамд итгэж байна. Амжилт хүсье гэж Жойкович хэлсэн бол, - Их дуулга бол Их дуулга. Жойковичийг би өрөвдөж, хайрлаж болно. Түүний сэтгэлийг би ойлгож байна. Тэгэх тусам энэ ялалтын үнэ цэнийг мэдэрч байна. Жилийн турш , бүх Их дуулгад нэг ч ялагдалгүй 27 ялалт байгуулсан тоглогчийг зогсооно гэдэг бол, Австралийн нээлттэй тэмцээний финалд намайг ялсан хүнийг ялна гэдэг бол надад улам их эрч хүч, итгэлийг хайрлаж байна гэж USA- 2021 Их дуулгын аваргын цомыг өргөхдөө Медведев хэллээ.
Б.ПҮРЭВСҮРЭН