ҮНС, ТООСОНЦРЫГ 97-99 ХУВЬ ШҮҮХ, УТАА ШҮҮГЧИЙГ ЗАРИМ АЙМГУУДЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ЯНДАНД СУУРИЛУУЛАХ АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА

2021-09-16  

“Аймгуудын дулааны станцад утаа шүүгч суурилуулах” ажлын хүрээнд Ховд, Увс, Хөвсгөл аймгуудын дулааны цахилгаан станцуудад болон Орхон аймгийн Эрдэнэт хотын захын хорооллын сургууль, цэцэрлэгийн нам даралтын зууханд утаа шүүгчийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлын гүйцэтгэл 100 хувьтай бүрэн дуусаад байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх”, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2021 оны 21/04 тогтоолоор баталсан хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Ховд Дулааны Станцын К2, К3-р зуух, Увс аймгийн Улаангомын Дулааны 2-р Станцын К1, К2-р зуух, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны Станцын К2, К3-р зууханд нийт 6 ком PPC96-3 маркийн утаа шүүх, уутат фильтерийн тоног төхөөрөмжийг, Орхон аймгийн Эрдэнэт хотын захын гэр хорооллын 20, 17-р сургууль, Яргуйт багийн цэцэрлэгийн нам даралтын нийт 8 зууханд DMC-48 маркийн утаа шүүх, уутат фильтерийн тоног төхөөрөмжийг угсарч суурилууллаа.

Уг ажлын хүрээнд дулааны станц болон сургуулийн зуухны яндангийн утаанаас дээж авч шинжилгээ хийхэд агаарт хаягдах үнс, тоосонцрыг 97 хувьтай шүүж байгааг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын хөдөлгөөнт лабораторийн дүгнэлтээр гарсан.

Ховд дулааны станцад суурилуулсан PC96-3 маркийн утаа шүүх, уутат фильтерээр шүүгдсэн хаягдал утаа ба шүүлтүүрийг салгасны дараах агаарт хаягдах хаягдал утааг харьцуулсан байдлыг зурагт үзүүлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?