ДОТООДЫН АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН БҮРЭН МЭДЭЭЛЭЛ БҮХИЙ “АЯЛЛЫН ПАСПОРТ” ГАРЫН АВЛАГА ГАРЛАА

2021-09-20  

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар санхүүжүүлэн, дотоодын жуулчдад мэдээлэл өгөх, аюулгүй аялах, 21 аймаг, орон нутгийн маршрут болон холбогдох тайлбарыг багтаасан “АЯЛЛЫН ПАСПОРТ” гарын авлагын 9000 ширхгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн өглөө.

Монгол орон өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй соёл, өвөрмөц түүх зэрэг аялал жуулчлалын арвин баялаг нөөцтэй тул аялал жуулчлалын салбарт Ази тивийн тэргүүлэх орнуудын нэг болох бүрэн боломжтойг “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико онцлоод, Япон Улсад аялал жуулчлалын маршрут, мэдээлэл бүрэн цахим хэлбэрт шилжсэн ба зорилго нь аяллын утга учрыг мэдрүүлэх, бүртгэл хөтөлж, дурсгал болгох, тусгай урамшуулал олгодог зэрэг төстэй Аяллын паспорт, гарын авлага байдгийг дурдсан юм.

Байгальд ээлтэй, мэдээлэлтэй, маршруттай, соёлтой аялагч байхад "Аяллын паспорт" ихээхэн ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат онцлоод Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.

Монголчууд бид байгалийн унаган төрх, онгон дагшин газар нутгаа хайрлан хамгаалж байж, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, соёлоороо дэлхийд гайхагдана. Эх орныхоо байгалийн сайхныг бахдан, хоггүй, цэвэрхэн, хариуцлагатай аялахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Аяллын паспорт” -ын эхний хуудаст уриалжээ.

"Аяллын паспорт" Аялал жуулчлалын хөгжлийн төвийн мэдээллийн төвүүд болон Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хяналтын пост зэрэг аялагч, амрагчдын гол бүсүүдэд нэвтрэхэд олгогдох юм. Цаашид паспорт дах мэдээлэл, маршрут зэргийг аялал жуулчлалын цогц мэдээлэл бүхий "Feel Mongolia" гар утасны аппликейшнээс цахим хэлбэрээр авах боломжтой.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?