“САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЦОГЦ ХЭРЭГЛЭЭ” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2021-09-27  

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох албаныханы хамтарсан ажлын хэсэг “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг шалган, ажиллалаа.

Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянган айл өрхийг угаарын эрсдэлээс сэргийлэх зорилгоор яндан, пийшин хөөлөх, битүүмжийг шалгах, зөвлөгөө мэдээлэл өгч, өндөр эрсдэлтэй 63 мянган айлын угаар мэдрэгчид дохиолол дамжуулагч суурилуулан, хяналтын төвөөс 24 цагаар хянах, хаягдал үнсийг дахин боловсруулах гэсэн цогц ажлыг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэр тус дүүргийн 16 хорооны иргэн 71 настай О.Дуламсүрэн гуайн гэрээс ирсэн дохиолол дуудлагын дагуу газар дээр нь очиж, шалгахад өнгөрсөн жилээс хойш ханан пийшингээ хөөлөөгүй. Хүн бүлгүй ганцаараа байгаа тул хэрэглэгчид үйлчлэх төвийн мэргэжилтнүүд яндан, зуухыг хөөлж, зөвлөгөө мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэлийг хангууллаа. О.Дуламсүрэн гуай угаар мэдрэгчийн ажиллагааг байнга шалгадаг болсон. Дохиолол нь хонх дугарч, анхааруулдаг, анх хэрэглэж байснаа бодоход сэтгэл зовох зүйлгүй, амар болсноо ярьсан юм.

Энэ жилээс эхлэн зөвхөн яндан, зуух хөөлөхөөс гадна, өндөр эрсдэлтэй зорилтот бүлгийн 63000 айлын угаарын хий мэдрэгчид дохиолол дамжуулагч суурилуулж байгаа. Ингэснээр угаарын хийн дохиолол асаалттай үед тухайн айлыг хяналтын төвөөс 24 цагийн турш хянаж, эрсдэлээс сэргийлэх боломжтой болсон нь өндөр ач холбогдолтой. Дохиоллын программ хангамжийг Монгол инженерүүд зохион бүтээж туршилт судалгааны ажил дуусаж, угсралт, суурилуулалтын ажил эхэлсэн. Энэ сардаа багтаан эхний 15 000 айлдаа суурилуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уранчимэг хэллээ.

 

Мөн энэ жилийн хувьд сайжруулсан түлшний хэрэглээнээс гарах үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулан барилгын материалын түүхий эд болгон ашиглах туршилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлнэ. Ингэснээр хог хаягдал, агаарын орчны бохирдлыг бууруулахаас гадна, эдийн засгийн болоод байгаль экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд үргэлжлүүлэн, Баянгол, Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт ажиллана.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?