МОНГОЛ ОРНЫГ СУРТАЛЧЛАХ ХБНГУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙГ УГТАН АВЛАА

2021-09-27  

ХБНГУ-ын Штуттгарт хотноо 2022 оны 1 сард зохион байгуудлагдах СМТ 2022 – аялал амралт зугаалгын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохтой холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол орныг сурталчлах германы хэвлэлийн төлөөлөгч нар ирлээ.

Уг үзэсгэлэн нь цар тахлын дараах хэвийн байдалд болох анхны үзэсгэлэн ба 300,000 ган хүн зорин ирдэг томоохон үзэсгэлэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын урилгаар Герман улсын үндэсний болоод Баваар бүс нутгийн 6 сэтгүүлчдийг Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан урьсан юм.

Дунджаар 45 сая хүнд хүрч, 145 сая гаруй давтамжтайгаар тараах материал боловсруулах нөөцтэй уг хэвлэлийн багтай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж 2022 онд монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, германд болох үзэсгэлэнд амжилттай оролцоход энэхүү 7 хоногийн айлчлал нь чухал ач холбогдолтой билээ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?