САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

2021-10-07  

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээр хангах, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж ахална.

“Тавантолгой түлш” ХХК нь нийслэлийн зургаан дүүргийн 57 агуулахад 71,4 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Борлуулалтын 128 цэгээр хоногт дунджаар 956 тн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаад энэ сарын 5-наас борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ. Ирэх сарын 1-нээс 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

Сайжруулсан шахмал түлшний “Нэг өрх-нэг карт” аяныг зохион байгуулж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, картын давхардлыг арилган, сайжруулсан түлшийг орон нутаг руу зөөвөрлөхгүй байхад хяналт тавина.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?