УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР ДЭЛХИЙН ЗАЛУУСТАЙ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ

2021-10-12  

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурал (COP26)-ын бэлтгэл хуралдаан (Pre-COP)-ы хүрээнд Итали Улсын Милан хотноо 9 дүгээр сарын 28-30-ны өдөр зохион байгуулагдсан “Youth for Climate: Driving ambition” арга хэмжээнд Монгол Улсын залуу үеийг төлөөлөн М.Дулаанжаргал, Г.Үжин нар амжилттай оролцоод ирлээ.

Уг арга хэмжээнд дэлхийн 200 гаруй улсын 400 гаруй залуу төлөөлөгчид “Тогтвортой сэргээлт”, “Уур амьсгалыг ухамсарладаг нийгэм”, “Төрийн бус оролцогч талууд”, ”Залуучуудын санаачилга, хөдөлгөөн” гэсэн үндсэн шийдвэрлэх 4 сэдвийн хүрээнд тусгай ажлын хэсгүүдэд баг болон хуваагдаж COP26 болон түүний бэлтгэл хурлуудад олон улсын шийдвэр гаргагчдад хүргүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний санал, санаачилгуудыг боловсруулсан байна.

Дэлхийн ирээдүй болсон залуучуудын дуу хоолойг нэгтгэх замаар олон улсын санал санаачилгуудыг дэмжих, урам зориг өгөх, цаашдын хамтын ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг бэхжүүлсэн өргөн цар хүрээ бүхий арга хэмжээнд залуу үеийнхээ төлөөллийг оролцуулах нөхцөл боломжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хангаж ажиллалаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?