Ч.ГАЛСАН: ОДОО ХОЁР САЯ ДАХЬ МОДОО ТАРЬЖ ЭХЭЛНЭ

2021-10-18  

urug.mn image

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт сая дахь мод тарилаа. Түүний аялал жуулчлал оруулсан хувь нэмрийг үнэлж, түүнд Аялал жуулчлалын холбооноос шагнал гардууллаа.

Энэ үеэр зохиолч Ч.Галсан "Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина. Урт наслая, анууханаараа удаан байя, нэрд гаръя, шагнал авъя гэвэл мод тарих хэрэгтэй юм байна. Би мод тарих хүсэлтэй бүх хүнтэй хамтран ажиллах болно. Мод тарина гэдэг асар их хөдөлмөр, хөрөнгө хүч шаардсан ажил. Би нэг сая мод тариад ингээд зогсохгүй. Одоо хоёр сая дахь модоо тарьж эхэлнэ" гэв.

Ч.Галсан нь 2009 онд өөрийн бичсэн номоо худалдаж, үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна хэмээснээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд тусалж дэмжсээр нэг сая дахь модоо тарьж ургуулсан нэгэн юм. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?