НҮҮДЛИЙН ШУВУУДЫГ ХАМГААЛЪЯ ӨДӨРЛӨГ БОЛОВ

2021-10-19  

Хэнтий аймгийн Биндэр суманд байдаг Хурхын шувуу бөгжлөлийн сууринд “Дэлхийн нүүдлийн шувууд ба байгаль хамгаалалд олон нийтийн оролцоо” өдөрлөг боллоо. Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулсан уг өдөрлөгийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр орон нутгийнхантай хамтран зохион байгуулав.


 

Өдөрлөгт оролцсон Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэлэхдээ,  “Жигүүртэн шувуудын орон болсон энэ сайхан нутгийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Жил бүрийн хавар, намрын улиралд Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг олон улсад тэмдэглэдэг.

Энэ өдрийг нүүдлийн шувуудад тулгамдаж буй идэш тэжээлийн хомсдол нөлөөлж буй хүчин зүйл, нөхцөл байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, шувуу болон байгаль хамгаалах ажилд ард иргэдийг өргөнөөр татан оролцуулах зорилгоор тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг “Шувуу шиг дуулан, дүүлэн нис!” уриан дор тэмдэглэж байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?