ӨӨРИЙН ХҮЧЭЭР МОД ТАРИХ БОЛОМЖГҮЙ ХҮМҮҮС ЗАРДЛЫГ НЬ ХАНДИВЛАНА

2021-10-20  
 Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 863 дугаар захирамжаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын зөвлөхөөр ахлуулахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн 2030 он хүртэл аймгийн хэмжээнд 20 сая мод тарих ажлын төлөвлөгөөг боловсруулах, зардлыг нь батлуулж зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Харин өөрийн хүчээр мод тарьж ургуулах, арчлах боломжгүй иргэн бүрээс нэг, аж ахуйн нэгж, байгууллага бүрээс 5-аас доошгүй модны зардлыг гаргуулан Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу тусгай дансанд төвлөрүүлж, Сум дундын ойн анги болон мэргэжлийн байгууллагаар тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?