УИХ ДАХЬ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЛОББИ БҮЛГИЙН ГИШҮҮД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2021-10-27  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн хэрэгжилтийг хангах, цөлжилттэй тэмцэх, байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Уулзалтын үеэр байгаль орчны доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн заалтууд, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?