БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

2021-11-03  

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо чуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янек Глемариктэй хийсэн хоёр талын уулзалтад тус тус оролцоод байна .

Уур амьсгалын ногоон сан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр Монгол Улсад олон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Цаашид цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажиллахад зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцлаа. Уур амьсгалын ногоон сангийн захирлын зөвлөлийн хуралдааныг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах манай саналыг ноён Янек Глемарик тааламжтай хүлээн авлаа.

Глазгоугийн арга хэмжээнд 120 гаруй улс орны төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилго энэ зууны дунд үе гэхэд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтоо хангахын тулд улс орнууд өмнөх амлалтаа ахиулах шаардлагатай тухай нэгдсэн зөвшилд хүрэхэд оршиж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-11-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?