САНСРЫН УУДМААС ХҮН ТӨРӨЛХТНИЙ ИЛРҮҮЛЭЭД БУЙ ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ 7 ОБЬЕКТ

2022-01-26  

Сансрын уудмаас хүн төрөлхтний илрүүлээд буй хамгийн хачирхалтай 7 обьект

Хүн төрөлхтөн бид сансар огторгуйг хэдэн мянган жилийн турш судалж байгаа. Гэвч эрдэмтдийн шинээр илрүүлж буй нээлтүүд нь орчлон ертөнцийн нууцыг тайлахад дөхүүлэх байтугай бүр ч олон асуулт гаргаж ирэх болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр гайхширмаар зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

1. Сансрын нүүр Одоогоос хэдэн жилийн өмнө Ангараг гаригийн гадаргуу дээр хүний нүүртэй адилхан дүрс байсан нь олны анхаарлыг татсан байна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь Ангараг дээр амьдрал төдийгүй соёл иргэншил байдгийн нотолгоо гэж байсан юм. Хожим нь эдгээр нь зүгээр л дов толгод болж таарсан байна. 2019 онд Хаббл сансрын дуран авиагаар эрдэмтэд хүний нүүртэй адилхан дүрстэй гариг эрхсийн зургийг авчээ. Энэ нь үнэндээ биднээс 704 гэрлийн жилийн зайд орших Арп-Мадор 2026-424 систем дэх хоёр галактик мөргөлдсөний үр дүнд үүссэн үзэгдэл байсан аж.

brodude.ru_12.01.2022_mY5gfZpjF2Ue1

2. 3 одыг тойрдог гариг Манай нар шиг олон гаригаар хүрээлэгдсэн од сансар огторгүйд тоймгүй олон бий гэж ихэнх хүмүүс боддог байх. Гэвч үнэн хэрэгтээ манайх шиг ганцхан нартай аймаг ховор буюу ихэвчлэн хоёр од нийлж байж олон гаригтай болдог аж. Гэхдээ олон нартай аймгийн гаригууд нь хэт өндөр татах хүчнээс болоод яваандаа хэдэн тийш хуваагдаад дуусдаг аж. Тэгвэд 2018 онд эрдэмтэд 3 одтой аймагт байдаг нэгэн гаригийг нээсэн юм. Тодруулбал 1300 гэрлийн жилийн зайд байрлах GW Orionis хэмээх 3 одтой аймагт нэгэн гариг чөлөөтэй оршин тогтнож байсан аж. Тус гариг нь үлэмж том хэмжээтэй учраас хэлбэрээ бүрэн хадгалж чадсан гэж эрдэмтэд үзжээ.

brodude.ru_12.01.2022_8Lg2SctIyr2Pp

3. Асар хүчтэй салхилдаг гариг 2018 онд эрдэмтэд К2-141 гаригийг нээсэн юм. Энэ бол дэлхийгээс 5.08 дахин том хэмжээтэй гариг бөгөөд одтойгоо маш ойрхон байрладаг тул нэг бүтэн тойрохдоо ердөө 7 цаг зарцуулдаг аж. Тус гаригийн ихэнх масс нь халуун лаваас бүрддэг учраас гэрэл тусдаг талдаа цельсийн нэмэх 3 мянган хэм хүрч халдаг байна. Гэтэл тус гаригийн харанхуй тал нь хасах 200 хэм хүрдэг гэжээ. Тиймээс шөнө болонгуут халуун лав хөлдөж хоноод өдөр болмогц шууд хайлдаг ажээ. Гэхдээ тус гаригийн хамгийн сонирхолтой зүйл бол салхи юм. Температурын хэт зөрүүгээс болж гаригийн гадаргуу дээр агаарын хүчтэй урсгал үүсч, хурд нь цагт 5 мянган километрт хүрдэг байна. Энэ нь дууны хурдаас 4 дахин их гэсэн үг юм.

brodude.ru_12.01.2022_p2ypbBd3zyq7G

4. Аюултай усан ертөнц 2009 онд одон орон судлаачид Gliese 1214b хэмээх одтойгоо маш ойрхон оршдог гаригийн нээсэн байна. Тус гариг нь нараа 36 цагийн дотор бүтэн тойрдог. Харин өмнөх гаригаас ялгаатай нь Gliese 1214b-ийн нар нь улаан одой учраас гадаргуун температур нь тийм ч өндөр биш юм. Дээрээс нь гаригийг бүхэлд нь ус бүрхдэг гэдгийг эрдэмтэд нээсэн байна. Дүүрэн устай гэхээр тус гариг нь амьдрал үүсэхэд яг таарсан мэт санагдаж болно. Харамсалтай нь бодит байдал дээр бүх зүйл өөр юм байна. Учир нь Gliese 1214b нь дэлхийгээс зургаа дахин их масстай тул тэр чинэгээрээ илүү татах хүчтэй аж. Дээрээс нь үүнийг дагаад далайн гүн дэх даралт нь маш өндөр байдаг гэнэ. Нэмж дурдахад одтойгоо ойрхон тул түүн дээрх температур 280 хэм хүрдэг байна. Имйм халуун юм бол энэхүү гариг дээр яаж ус үүссэн юм бол гэж та бодож байж магадгүй юм. Энэ нь бол яг үнэндээ ус биш, харин өндөр даралт, өндөр температурт үүсдэг халуун мөс гэж нэрлэгддэг хэт халуун хэм бүхий шингэн юм.

brodude.ru_12.01.2022_ORukXXnwidV9y

5. Алмаазан гариг Бархасбадь, Санчир гэх мэт хийн гаригуудын агаар мандалд нь талст хэлбэртэй их хэмжээний нүүрстөрөгч агуулагддаг юм. Бороо орох үед тэдгээр нь үеэр нүүрстөрөгч нь даралтын нөлөөгөөр хатуурсаар алмааз болон хувирдаг байна.

brodude.ru_12.01.2022_K1p8v7vTqBJ24

6. Супер баатар Эридана Орчлон ертөнц бүхэлдээ жигдхэн матер агуулдаг гэж хэлж болно. Гэхдээ үүний хажуугаар юу ч байдаггүй хоосон орон зай бас байдаг аж. Тэдгээрээс хамгийн том хоосон орон зайн нэг нь ойролцоогоор 1 тэрбум гэрлийн жилийн өргөнтэй Эридана супервойд юм. Хэрэв та тус орон зайгаар гэрлийн хурдаар аялах юм бол замдаа юутай ч тааралдахгүй аж. Үүний зэрэгцээ, Эридана супервойдын температур нь сансар огторгуйн дундаж температураас хамаагүй бага байдаг юм. Эрдэмтэд одоогоор юунаас болж ийм орон зай үүссэн талаар тодорхой хариулт өгч чадахгүй байна.

brodude.ru_12.01.2022_Wz3yozDSdWiFU

7. Нарны аймаг дахь аварга сүүлт од Хэрвээ та манай нарны аймгийг бүрэн судалж дууссан гэж бодож байгаа бол эндүүрч байна. Үнэндээ бид өөрсдийн нарны аймгаа маш бага хэмжээнд судалсан аж. Жишээ нь C/2014 UN271 Бернардинелли-Бернштэйн хэмээх асар том сүүлт одыг 2014 онд нээсэн аж. Тус сүүлт од нь Далай Вангийн тойрог зам орчинд байжээ. Бернардинелли-Бернштэйн нь 100-аас 200 км-ийн хэмжээтэй юм. Харьцуулбал, Дэлхий дээр унах юм бол бүх зүйлийг сүйрүүлэх боломжтой Апофис солирын хэмжээ ердөө 370 метр юм. 2031 онд Бернардинелли-Бернштэйн нь манай гаригтай тун ойрхон зайтай зөрж өнгөрөх гэнэ.
Эх сурвалж: СААК.МN
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MN NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 до****аар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 до****аар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258 2022-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?