100 ЖИЛИЙН ОЙГООР МОНГОЛЫН ХҮЧТЭНҮҮД БҮГД ЗОДОГЛОНО

2022-06-17  

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын асуудлыг өнөөдөр нэг тийш болгоно

 Допингийн асуудалд орооцолдсон бөхчүүдийг ял шийтгэлээс нь өршөөн хэлтрүүлж, 100 жилийн ойн наадамд зодогдуулах эрхийг нь хангах, цолны маргааныг ч таслан зогсоож, гарьд Сүхбат, Гантогтох нараас өгсүүлэн Улсын арслан цолыг нь нэхэн олгох Улсын баяр наадмын хуулийн төсөл батлагдах шатандаа тулжээ. Энэ тохиолдолд улсын гарьд Гантогтох анх удаа арслан цолтой наадмын зүлэг ногоон дэвжээнд дэвэн гарч, бөхийн хорхойтнуудаа баярлуулах болох нь. Үндэсний баяр наадмын тухай хуулийн төсөлд мөн хурдан морь, сур харваа орж буй. Сүүлийн жилүүдэд хүчээ авсан хурдан морьдын бүсийн уралдааны зиндааг бууруулах тухай заалт орсон байна. Тухайлбал, бүсийн наадамд түрүүлж айрагдсан морьдын уяачдад цол олгож ирсэн уламжлалыг таслан зогсоох нь зөв гэсэн заалтыг тусгажээ. Ийнхүү сум, аймаг, улсын наадамд л үзүүлсэн амжилтыг үндэслэн бөхчүүд, харваач, уяачдад цол олгох болжээ. Энэ хуультай уялдуулан өнгөрсөн жилийн Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулсан барилдааныг наадмын барилдаантай дүйцүүлэх гэсэн асуудал сөхөгдсөн. Хэрвээ энэ барилдааныг наадам гэж үзвэл түрүүлсэн харцага Бат-Өлзийд арслан цол олгох нь зөв. Харин наадам биш бол байгаа аваад зогсох нь шударга юм.

Б.Пүрэвдорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?