ЛУКА МОДРИЧ ЕАШТ-Д ГООЛ ОРУУЛСАН ХАМГИЙН АХМАД ТОГЛОГЧ БОЛЖЭЭ

2024-06-26  

 Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод гоол оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгчин болжээ. 

Тэрбээр Германд болж буй тус тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Италийн шигшээ багийн хаалганд гоол оруулж, тооны харьцааг нээсэн байна. Хорватын хагас хамгаалагч 55 дахь минутад гоолджээ. Нэг минутын өмнө Л.Модрич торгуулийн цохилтыг алдсан байна. 

Л.Модрич 38 нас 289 хоногтойдоо гоол оруулжээ. Тэрбээр Австрийн шигшээ багийн довтлогч асан Ивица Вастичийн "дээд амжилт"-ыг эвдсэн байна. И.Вастич 2008 оны ЕАШТ-д Польшийн багийн эсрэг хийсэн тоглолтод 38 нас 257 хоногтойдоо гоол оруулж байв. Энэ удаагийн тэмцээнд Л.Модричийн амжилтыг Португалын шигшээ багт тоглож байгаа 39 настай Криштиану Роналду, 41 настай Пепе нар эвдэж магадгүй байна. 

Хорватын шигшээ баг хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Италийн багтай 1:1-ээр тэнцжээ. Италийн баг 4 оноотой хэсгийн хоёрдугаар байрт шалгарч, 1/8 шигшээд Швейцарын багтай учраа тааран тоглохоор боллоо. Хорватын баг хоёр оноотойгоор хэсгийн гуравдугаар байрт шалгарчээ.

 
 
Эх сурвалж: БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 25 /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?