ДҮРВЭГСДИЙН ТУХАЙ КИНОГ 4 САЯ ЕВРОГООР БҮТЭЭЖЭЭ

2016-03-30  

Дүрвэгсдийн тухай "Аялал" нэртэй УСК-г бүтээхэд Авсралийн дүрвэгсдийн Яамнаас 4 сая евро зарцуулсан байна. Энэ кино бол дүрвэгсдийг айлгах зорилгоор бүтээсэн УСК гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ сарын 25-нд нээлтээ хийж, Австрали дахь афганистан хэлээр дамжуулдаг телевизийн сувгуудаар цацжээ. Энэ кинонд сайн сайхны эрэлд автан европыг зорьж буй дүрвэгсдийн амьдралыг дүрслэн үзүүлсэн байна. Дамын наймаачид тэднийг хэрхэн хууран мэхэлж, мөнгө төгрөгийг нь залилан авч байгааг, Энэтхэгийн далайгаар европыг зорих үед тулгарах бэрхшээл, далайд живж амь насаа алдах, европод хөл тавьсан ч орох оронгүй мухардаж, зарим нь шорон оронд орж байгаа зэрэг эмгэнэлтэй үйл явдлыг энэ кинонд бодит амьдралд дээр тулгуурлан үзүүлжээ.

Энэ киног үзсэн хэн ч гэсэн европ руу зүглэх нь аюултай юм байна гэсэн сэтгэгдэл төрөхөөр гэж киног үзсэн хүмүүс хэлж байна. "Жүжигчид тоглосныг би мэдэж байгаа. Тэд яг л бодит амьдрал дээр үйл явдал болж байгаа юм шиг үзүүллээ. Би үнэхээр нулимсаа барьж тэвчсэнгүй" гэж уг киног үзсэн 18 настай Али Реза нэртэй Афганистан охин сэтгэгдлээ хуваалцсан бол, "Эрх чөлөө рүү тэмүүлж буй дүрвэгсдэд ямар их осол, аюул заналхийлж буйг харуулсан кино байна гэж би бодлоо" хэмээн 23 настай Мостафа Эбади хэллээ.

Түүний хэлсэн энэ санаа бол кино зохиолын нэвтрэх шугам гэж уг киног бүтээсэн уран бүтээлч Сара Жин зөвшөөрөв. Энэ киног Пакистан, Афганистан, Иран, Иракийн үзэгчдэд зориулж, эх хэлэнд нь хөрвүүлсэн байна. Энэ киног үзсэнээр тэндээс европыг зорих дүрвэгсдийн тоо эрс цөөрнө гэж киног бүтээгчид найдаж байгаагаа илэрхийллээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ бол бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино. Эх орноосоо дүрвэж байгаа хүмүүс үзээд эх орноо орхихгүй байх гэж л хийсэн байх 2016-03-30
зочин:Эх орондоо амьдрах аргагүй болоол дүрвэж байгаа ер нь өөрийхөн амьдарч байгаа орчин сайхан бол хэн гадаадад очиж боол хийе гэж хүсэхэв дээ 2016-03-30
tulgaa:kino ni bna uu uzeh yum san 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?