ХЯТАДЫН ХӨӨРГӨСӨН ХИЙМЭЛ ДАГУУЛ АМЖИЛТТАЙ БОЛОВ

2016-03-31  

Хятад улс “Beidou” навигацын системийн ээлжит хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөсөн тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ. Хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас "Чанжэн-3A" /Long March-3A/ зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ. Орох ёстой тойрог замдаа орсны дараа сансрын уг аппарат “Beidou” системийн 22 дахь хиймэл дагуул болно. "Чанжэн-3A" зөөгч пуужингийн хувьд энэ удаа 225 дахь хиймэл дагуулаа хөөргөж байгаа юм. Бүс нутгийн навигацийн хиймэл дагуулын “Beidou” системийг Хятад 2000 оноос сансарт байрлуулж эхэлжээ. Сүүлийн хиймэл дагуулыг оруулаад 22 аппараттай болж байгаа уг системээр Хятад болон тус улсын хөрш орнуудын, мөн Ази Номхон далайн бүс нутгийн бусад бүсийн нутаг дэвсгэрийн газар зүйн солбицлыг тодорхойлох боломжтой. Хятадууд 2020 он гэхэд “Beidou” системийн хиймэл дагуулыг 35-д хүргэж, дэлхийн хэмжээний навигацийн систем болгохоор төлөвлөж байна. 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Инжин:Хятад улс бага багаар зугуухан яваад л байна. Хэтийн зорилго нь маш том байгаа 2016-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?