ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ УСТГАХААР БОЛЖЭЭ

2018-05-26  

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас 2018 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс эхэлж зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд борлуулж буй хүүхдийн бэлгэнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар нийт есөн дүүргийн 110 аж ахуйн нэгж, 73 иргэний хүнсний худалдаа, үйлчилгээний газарт хяналт, шалгалт хийж, нийт давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлэн 194 буюу 74,8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авчээ. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 42 заалт бүхий есөн албан шаардлага, нэг албан даалгавар хүргүүлжээ.

Шаардлага хангаагүй найман нэрийн 2145 ширхэг, 5.5 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авч, хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 27 нэрийн 527 ширхэг, нийт 260.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт тогтоон устгуулж, 24 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 7.35 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ тооцжээ.

Шалгалтын явцад 52 нэр төрлийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд дүгнэлт өгөх зорилгоор дээж авч НМХГ-ын Нэгдсэн төв лабораторид шилжүүлсэн байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bat:zuv zuv 2018-05-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?