ОХИДЫН БААТАР

2018-06-01  

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож Сүхбаатарын талбай олны хөлд дарагджээ. Хүүхэд харахаар хүн болгон хайрлаж, хүүхэд байгаа газар аз жаргал бялхаж, хүүхдээ харахаар гунигаа мартаж, өөрийн эрхгүй инээмсэглэдэг шүү дээ. Бид ч өөрсдөө хүүхэд насандаа дэндүү хайртай болохоор “Одоо ч би аав ээждээ жаахан охин нь” гэж өөрийгөө өмөөрцгөөдөг билээ.

 Харин хүүхдэд өөрт нь ямар байдаг бол. Аав ээж байгаа газар тайван, аав ээж байгаа үед бүхнийг дийлдэг, аав ээж байх л юм бол бүх зүйл хүссэнээр болдог байх. Тэгвэл охидод ээж гэхээсээ илүү аав нь баатарлагийн дууль байдаг байх нь. Тэдний хамгийн сайн найз бол мэдээж аав нь. 

Айл гэр дэх аав гэдэг орон зай маш чухал субьект. Гэвч өнөөдөр аавгүй хүүхдүүдтэй буюу өрх толгойлсон ээжүүдийн тоо 50 мянга хол давжээ. Аав нь эзгүй айл хангай хоосон, хүүхдийнх нь нүд хүртэл гунигтай байдаг.

Ийм дүр зургийг бид олон харахгүйн тулд аав бүхэн агуу орон зай, аав бүгд баатар гэдгийг Сүхбаатарын талбайгаас бэлтгэсэн энэхүү фото сурвалжилгаараа харуулахыг зорилоо. Тэр тусмаа охидтой аавууд охиныхоо баатар нь, нөмөр түшиг нь байдаг билээ.

 

Айл бүхэн халуун бүлээрээ, хүүхэд бүр элэг бүтэн байгаасай. 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?