Дэлхийг таниж мэдэх хязгааргүй хүсэл мөрөөдөлтэй Кени бүсгүй энд тэнд амарч, зугаалж явна гэсэн Photoshop-ийн тааруухан эвлүүлэгтэй зургуудаараа нүүр номыг байлдан дагуулжээ. Хэн ч харсан эвлүүлэг гэдгийг шууд мэдэхээр түүний зургууд олны доог тохууг хүргэхээс илүү бүгдэд инээд хөөрийг бэлэглэдэг байна. Аялж зугаалах мөнгөгүй ч Photoshop-ийн тусламжтайгаар дэлхийгээр нэг аялж, алдартай хүмүүстэй зургаа даруулж тэр ч бүү хэл сар руу хүртэл аялжээ.
Севегийн зургууд Кенийн бизнесмэн Сам Гичуругийн сэтгэлийн хөдөлгөж тэрбээр Севег Хятад руу мөрөөдлийн аялалд явуулахаар болсон байна.
А. САЯН