УСАН БОРОО ХОЁР ЗАМЫН ЯЛГААГ ХЭЛЭЭД ӨГЛӨӨ

2018-07-31  

Өмнөговь аймагт өнгөрсөн 27-ны өдрийн 21 цагаас 28-ны өдрийн 15 цаг 20 минут хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Даланзадгадаас Баяндалай хүрэх чиглэлийн хатуу хучилттай авто зам эвдэрчээ. Аймгийн онцгой байдлын газрын мэдээлснээр  58-60 километрт 30 орчим метр газар хатуу хучилттай авто зам эвдэрсэн байна. Харин Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд Хяргас нуурын Үзүүрийн булгаас Завханы Сонгино сум хүртэлх 135 км замыг БНХАУ-ын “Шинжаан Шин Фан” компани гүйцэтгэж хоёр жилийн өмнө, наймдугаар сард ашиглалтанд оруулжээ.

Хэд хоног дараалан орсон бороо аль алиных нь хийсэн ажлыг дүгнээд, ард иргэдийн нүдэн дээр дэлгээд тавьчихлаа. Хятад гэхээр л цээжээ дэлдэж, хөөж туухаас наагуур юм болдог бид бүхний өөрсдийн гараараа хийсэн зам 18 цагийн дотор л “урсчихлаа”. Гэтэл нөгөө харааж, зүхэн байж Хятадын компаниар хийлгэсэн зам нь тав, зургаан жилийн өмнө ажлаа эхлүүлж, хоёр жилийн өмнө бүрэн гүйцэд ашиглалтанд оруулсан. Бүр 100-аас дээш км-ийн хурдтай явахад, донсолж, ажрах зүйл үл мэдрэгдэнэ. Хурдаа нэмснээ ч жолооч хүртэл мэдэхгүй байна гэхээр энэ хоёр замын ялгааг хэлээд өгөх болов уу? Хоёр жилийн дотор цууралт ч үүсээгүй зам байхад, хэдхэн цагийн дотор урсчихдаг зам манайд л байх юм даа. 

 

Б.БУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ажил ам хоерын зерvv... 2018-07-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?