Иракийн цэргүүд “Исламын улс” бүлгийн газар доорх шоронгоос 1500 хүнийг суллажээ. Энэхүү шоронг лалын босогчдын хяналтад байсан Анбар мужийн Хит хот орчмоос илрүүлсэн байна. Шоронд байсан 1500 орчим энгийн иргэнийг бүгдийг нь сулласан хэмээн Иракийн цагдаагийн газрын ажилтан мэдээлжээ. Сүүлийн хэдэн сард Иракийн цэргүүд “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд хэд хэдэн чухал ялалт байгуулж, Анбар мужийн нийслэл Рамади болон Хит хотыг чөлөөлжээ. Иракийн цэргүүд 3 дугаар сарын дундаас эхлэн Ефрат мөрний эрэг дээр орших стратегийн чухал ач холбогдолтой Хит хотыг чөлөөлөх тулаан өрнүүлсэн юм. Энэ үеэрээ тэд уг шоронг илрүүлж хоригдогсодыг сулласан байна. Иракийн арми Фалужа хотыг чөлөөлөхөөр бэлтгэж байгаа бөгөөд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө “Исламын улс” бүлэгт эзлэгдээд байгаа Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлжээ.