БНХАУ, НҮБ-ЫН ХОРИГИЙН ДАГУУ ХОЙД СОЛОНГОСЫН НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАВ

2016-04-08  

БНХАУ Хойд Солонгостой хийх худалдаагаа хязгаарлалаа. Энэ нь НҮБ-аас Хойд Солонгост авч буй эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа алхам бөгөөд тус улсаас авах алт, нүүрсний импорт болон нисэх онгоцны түлшний экспортоо зогсоож байгаа юм. Хойд Солонгос өнгөрсөн 1 дүгээр сарын 6-нд цөмийн пуужингийн дөрөв дэх туршилтаа хийж, алсын зайны пуужингийн туршилт явуулснаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хориг арга хэмжээгээ чангатгасан юм. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-д болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ болон БНХАУ-ын удирдлагууд уулзаж, Хойд Солонгосын цөмийн туршилтын талаар хэлэлцсэний үр дүнд тохироонд хүрсэн нь энэ юм. Хориг арга хэмжээнд БНХАУ ийнхүү оролцох болсноор Хойд Солонгосын хувьд цөмийн туршилтаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж байгаа юм.

AFP агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Солонгос өнгөрсөн онд 20 сая тонн нүүрс БНХАУ-д арилжаалж тэрбум ам.долларыг олсон нь цөмийн туршилтаа үргэлжлүүлэх эдийн засгийн хөшүүрэг болж байсан юм. Мөн энэхүү орлогоороо БНХАУ-аас цөмийн туршилтад ашиглагдах түлш худалдан авч байсан байна.

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:ГХЯ энийг мэдэж байгаа юу Монгол Улсад ч бас л хамаатай л асуудал байна даа 2016-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?