ЦЭДЭНГИЙН РАДНАА 85 НАСНЫ АНГИЛАЛД 400 МЕТРИЙН ЗАЙН ГҮЙЛТЭД ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ

2019-03-28  

Хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ Польш Улсад Торун хотноо амжилттай үргэлжилж байна. 

Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 88 орны 4000 ахмад мастерууд оролцож байгаа бөгөөд МУ-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй тус арга хэмжээнд хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна.

Манай баг тамирчид шидэлтийн бөөрөнцөг, дүүгүүр шидэлт, зээрэнцэг болон 200м, 400м, 10000м гүйлтийн төрлүүдэд хурд хүчээ сорьж байна.

Тэмцээний эхний өдрүүдийн байдлаар 85 настай Цэрэнгийн Раднаа гуай эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн гүйлтэд дэлхийн дээд амжилт шинэчлэн ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг, зээрэнцэгийн төрөлд Төмөрбатын Цэрэндолгор 2 мөнгөн медаль хүртэж бахдам амжилтыг үзүүлжээ. Хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-н 3-р сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баярлалаа 1976 төгсөлт:Раднаа багштай баяр хүргэе. Та ямар мундаг юм бэ. Танаар бахархаж байна. Танд болон танай гэр бүлд эрүүл энх.сайн сайхныг хүсье. 2019-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?