-Оюутолгой бол алтны Бороо голд компаниас 40 дахин, зэс молибдений Эрдэнэт үйлдвэрээс баялагаараа 8 дахин том компани гэж Геологич Хөдөлмөрийн баатар Хурц "Комментатор" нэвтрүүлэгт орохдоо онцолсон. Монгол улс 34 хувийг нь эзэмшдэг. Түүнийхээ төлөө нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагыг Оюутолгой ХХК шаардаж, Монгол улсын нэрийн өмнөөс зээл авсан. Бид Оюутолгойгоо ашиглуулж буй. Ногдол авах хугацааг Дубайн гэрээгээр хойшлуулсан. Иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудал 10 жилээр ухарсан. Ийм л гэрээг Монгол улсын Засгийн газрын тэргүүн зөвшөөрсөн. Дээр нь хөрөнгө оруулалтын зээлийг хуулийн дагуу Монгол улс төлнө. Ингэхээр бид чинь баялгаа өгч ашиглуулчихаад, дээр нь өрөнд орсон.
Ц.ХИШГЭЭ