УЛСЫН ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГО ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН БАЙДЛААР 8 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛООД БАЙНА

2019-11-18  

Улсын татварын нийт орлого энэ оны эхний 10 сарын байдлаар 8 их наяд төгрөг болоод байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад татварын нийт орлого 1.3 их наяд төгрөгөөр буюу 19.2 хувиар өсөөд байгаа талаар ҮСХ-ноос мэдээллээ. Үүнд:

Орлогын албан татвар 399.7 тэрбум төгрөг,

Нийгмийн даатгалын орлого 294.1 тэрбум төгрөг,

НӨАТ 243.5 тэрбум төгрөг,

Бусад татвар, хураамжийн орлого 136.6 тэрбум төгрөг,

Онцгой албан татвар 110.5 тэрбум төгрөг,

Гадаад үйл ажиллагааны орлого 96.7 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.5 хувийг татварын орлого, 8.5 хувийг татварын бус орлого, 9.2 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.8 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

 

Э.Сувд-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?