БНСУ-Д КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСАН ТОХИОЛДОЛ 833-Т ХҮРЛЭЭ

2020-02-24  

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 70-аар нэмэгдэж нийт 833-т хүрснийг БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр орон нутгийн цагаар 17.00 цагт мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 1, Бусан хотод 12, Тэгү хотод 41, Дэжөн хотод 1, Улсан хотод 1, Кёнги мужид 2, Умард Гёнсан мужид 12 тохиолдол тус тус илэрсэн байна. Одоогийн байдлаар 31 923 (+4071) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 20 292 (+1165) иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарч, 11631 (+2906) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 22 (+4) иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 7 иргэн нас барсан. Одоогоор 804 (+66) иргэн тус улсад тусгаарлагдсан байна.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?