КОРОНАВИРУСААР НАС БАРСАН АНХНЫ МОНГОЛ ХҮН

2020-02-26  

 Ѳмнѳд Солонгосын Соян Мёнгжи эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан 35 настай Mонгол залуу шинэ төрлийн Коронавирусын халдвартай болох нь батлагдсан. Энэ нь БНСУ-д нас барсан 11 дэх тохиолдол бөгөөд гадаадын иргэн нас барсан анхны тохиолдол юм. Түүнийг Намянжү мужийн Бён И Дон эмнэлэгт элэгний архаг өвчин, бөөрний дутагдлын улмаас асарч байжээ. Мёнгжи эмнэлэгт Covid19 болохыг баталгаажуулсны дараа тэрээр хорио цээрийн дэглэмд орсон байна. Мёнгжи эмнэлэгийн ажилтан “Энэ хүний ​​үхлийн шалтгаан нь Covid19-той холбоотой эсэхийг бид шалгаж байна.” хэмээснийг Монголын "Аймар ньюс" сайт мэдээлснээс ишлэлээ. Солонгосчууд энэ мэдээллийг сонсоод гайхширч байна. Хамгийн ѳргѳн уудам нутгаар Хятад улстай хил залгаж буй Монгол улсад ѳнѳѳг хүртэл энэ вирусаар нэг ч монгол иргэн тусаагүйг сонирхож байна. Хоол хүнсэндээ юу, амьдралын хэв маягт уу, Монгол хүний биед үү, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого уу? гэдгийг тал талаас нь тунгааж байна. Хѳл хорио тавьж буй шийдвэрийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас туйлаас сайшааж буй. Одоогоор нас барсан 35 настай залуугийн талаархи судалгааг Монголын талаас ч нягталж буй юм байна.

Э. СУВДАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?