АРХАНГАЙН ЦАГААН ДАВААНЫ УРУУ УРСАЖ БУЙ БЕНЗИН ЛҮҮ ТАМХИНЫ ИШ ХАЯСАН ХҮМҮҮСИЙГ ОЛЖ ТОГТООХ ЁСТОЙ

2020-07-27  
Архангайн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан цистерн осолдож, бензин алдсанаас болж гурван ч суудлын тэрэг галд өртөж, олон хүн түлэгдсэн. Тэнд яг юу болсон талаар түүгээр зорчиж явсан иргэн Х-ээс тодрууллаа.
-Та тэрхүү ослын үед хаана явсан бэ?
-Архангайд гэр бүлээрээ аялж явсан. Гэнэт бөөн цагаан утаа өмнө боссон. Бид ч гал түймэр гарчээ гэж л таамагласнаас осол гарсан гэж санаагүй. Өтгөн цагаан утаа суунаглаж байсан.
-Та газар дээр очсон уу?
-Очсон. Онцгойгийнхон зам хаасан учир тэндээ саатсан. Зам чөлөөлөхөд хугацаа орсон.
Зам нээсний дараа түүгээр зорчиход түлэнхий, хярвасны үнэр арилаагүй хэвээр байсан.
-Осол юунаас эх үүсвэртэй юм бэ?
- Гэнэт л гарсан осол. Хятадад үйлдвэрлэсэн машинаар бензин тээвэрлэж, даваа уруудаж явсан байдаг. Тормос нь барихаа больсон учир замын хажууг мөргөж зогсохоос өөр арга зам олдоогүй юм гэж ойлгосон.
- Жолооч эцсийн л арга хэмжээгээ авч дээ.
-Тийм. Машинаа зогсоох оролдлого хийсэн байдаг.  Зогсоож чадсан ч хүчтэй мөргөснөөс болж бензин алдсан юм билээ.
-Чиргүүлтэй юу?
-Үгүй, дан тэрэг.  Хятад тэрэгний хувьд гэнэт тормос нь ажиллахаа больдог сул талтай гэж сонссон. Тийм л юм болсон байна.
-Тэгээд хаанаас бензин гоожив?
-Хашлага мөргөж зогсооход осол гарч, бензин асгарч, доошоо зам дагуу урссан байдаг.
-Ямар арга хэмжээ авсан бол?
-Буугаад гараараа даллаад, битгий өгс гэсэн дохиог өгөөд л гүйгээд байсан. Жолооч бензин урсаж байна шүү гэж хэмжээгээрээ анхааруулсан гэж үзсэн хүмүүс хэлдэг.
-Тэгээд гал хаанаас гарав? Нөгөө бензинтэй машин дэлбэрсэн юм уу?
-Үгүй, шатахуун алдсан. Шатахуун зам дагуу урсах зуур гурван ч жижиг машин дээшээ өгсөөд гарсан байдаг. Тэдний хэн нэг нь татаж байсан тамхиа шидсэнээс гал авалцсан.
Тэд өөрсдөө гарчихаад ардаа улаан гал үлдээсэн гэдэг. Яг тэр гал руу нь доороос өгсөж явсан гурван жижиг машин өртсөн. Тэр дундаа эх хүү хоёр бүсээ ч тайлж чадалгүй галд долоолгосон явдал болсон. Гал нь буцаж ирээд бензинтэй машиныг шатаасан ийм л үйлдэл болсон гэж үзсэн харсан хүмүүс хэлсэн.
-Осол гарангуут хамтран ажиллаж, сэргийлэх биш, гал өрдчихөөд явсан гэж хэлэх гээд байна уу даа.
-Тийм. Хэн нэгэн татаж байсан тамхины ишээ санаатай хаясан тухай нутгийн иргэд ярьж байсан. Тэгэж гал хаяагүй бол тийм зүйл гарахаас сэргийлж чадах байсан ч байж мэдэх.
Жолооч ч их хичээсэн гэдэг. Тэнд байсан өөр бусад залуучууд ч өөрсдөө галд түлэгдэн түлэгдэн бусдын амийг аварсан гавьяа байгуулсан.
- Гай газар дороос гэдэг энэ юм даа. Хаана ч болгоомж сэрэмж хэрэгтэй болж.
-Тийм. Нэг нэгнээ гэх сэтгэл гаргасан олон хүн тэнд байсан. Бусдын амийг аварсан сайхан залуучууд таарсан. Гэхдээ л гал тавьсан байж магад тэр хүмүүсийг ч эрж олж тогтоох ёстой гэж бодогдсон.
-Тийм хортой зүйл хийсэн нь тогтоогдвол олох л хэрэгтэй.
Ярилцсан Э.ОТГОО
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нямдулам:Одоо чухал нь өртсөн цочролд орсон хүмүүсдээ л бид чадлаараа туславал хурдан ч эдгэнэ Сэтгэл санааг нь маш тайван байлгах талаас дэмжлэг үзүүлээч өвдсөн хүн цочиролд орсон жолооч хүмүүс маш хүнд сэтгэлээр унаж байгаа миний л бодол 2020-07-28
DSR:POSTOOR garsan tsag minutaar n olj bolno shuude osol garsaŋ tsag ternees hoish hamgin suuld ter daraagin postoor garsan hsmgiin suuliin mashinuudig ****lghad l garaad irne minii bodol tegeel olj boloh ym 2020-07-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?