ЗАРИМ ЗАМУУДЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЭВДРЭЛ ҮҮСЖЭЭ.

2020-08-03  

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 1, 2-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Сэлэнгэ, Дархан чиглэлийн замуудын зарим зорчих хэсэг эвдрэлд орсон байна.

Тодруулбал 8-р сарын 01-ний өдөр орсон усархаг, ширүүн борооны улмаас А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу эвдрэл үүсээд байгаа аж. Тухайлбал Шарын голын гүүр гараад 262-263-р км-т замын далан хөвөө гурван хэсэгт үерт урсаж, эвдрэл үүсчээ.

Иймээс иргэд олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.montsame.mn/mn/read/232606

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?