Унжсан гүзээ, хэвлийн хэлбэр суналт ямар учир шалтгаантай болохыг ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны Төвийн менежер, Хүний их эмч Б.Бат-Оргил эмчээс тодрууллаа.
Буруу хооллолтоос, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс, дотоод шүүрлийн хямралаас, хэвлийн хэлбэр өөрчлөгдөж өөхөн хуримтлал үүсдэг. Хэвлийн хэлбэр дүрсээ шалгахад хавтгай биш, бол хэвлийн хэлбэр дүрсний өөрчлөлтөө анхаарах хэрэгтэй бөгөөд 6 хэлбэрийн гэдэс байдаг.Гэдэсний хэлбэр таргалалт хоолны дэглэм барихгүй, хөдөлгөөний хомсдол зэрэг амьдралын буруу хэвшлээс хамаардаг. Хэвлийн урд хананд хуралдсан өөхний хэмжээ байрлалаас шалтгаануудыг тодруулж болно.
Хоол хүнсний хэтрүүлэлтийн тарга юм. Байнгийн дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж арилгана.
Бамбайн булчирхайн дутагдлын шинж, бодисын сололцооны алдагдлын тарга. TSH, T3, T4 гэсэн шинжилгээ хийлгэж эмийн эмчилгээ хийлгэдэг.
Сэтгэл санаагаа тогтвортой байлгах, ядаргаа тайлах эмчилгээ хийлгэх, унтаж амрах дэглэм барих, ажлын ачааллыг багасгах хэрэгтэй.
Хоол их идэх, хийжүүлсэн ундаа их уух зэргээс болдог. Хоолны дэглэм барих, тусгай хооллолт шаардагдана.
Чихэрлэг хүнс их идэх, согтууруулах ундаа түлхүү хэрэглэсний уршиг.Чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх, хоолны дэглэм барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шаардлагатай.
Дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, удамшлын гаралтай өвчлөлийн тарга байдаг.Таргалалтыг багасгах дааврын болон мэс заслын тусгай эмчилгээ хийлгэдэг.
ЭХ СУРВАЛЖ: http://hidoctor.mn/