Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт маргааш буюу 9-р сарын 20-ны өдөр ээлжит тулаанаа Барбадос улсын тамирчин Кобиа Брийдитэй хийнэ. Түүнийг ялсан тохиолдолд WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай хүч үзэх эрхийг халаасална. Төгсцогтой тулалдах Кобиа Брийди нь өдгөө 28 настай бөгөөд 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулснаас таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгасан мэргэжлийн хүчтэй боксчин юм. 9-р сарын 20-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагаас эхлэх энэхүү тулааныг Юнивишн Монголд албан ёсны эрхтэйгээр дамжуулна. Юнивишнийн хэрэглэгчид UniLive 88-р сувгаар, DDish-ийн хэрэглэгчид 900-р сувгаар, бусад кабелийн хэрэглэгчид LookTV аппликейшнээр хүлээн авч үзэх боломжтой юм. Дээрх тоглолтыг шууд үзэхийн тулд хэрэглэгчид 6000 төгийг Юнивишн болон Ддиш компанид тушаах юм байна.