ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ АЮУЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

2020-09-18  

Дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин юм. Энэ нь гар утас, компьютер, зурагт гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүсийг хэлнэ. Та өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэнд донтох эрсдэлд орж байна гэсэн үг.

Дэлгэцийн хамааралтай болох шалтгаан: Сошиал ертөнцөд хүүхдүүд чөлөөт цагаа найзуудтайгаа онлайнаар чатлах, youtube-ээр бичлэг үзэх, интернет тоглоом тоглох гэх мэт маш олон зүйлийг хийхэд цагаа зарцуулдаг бол энэ нь яваандаа зан аашийн эмгэг болон өөрчлөгдөх төдийгүй оюун санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон.

Сүүлийн үеийн судалгаагаар зан аашийн эмгэг болон стресс, депрессээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогдсон. Зан аашийн эмгэг, сэтгэл хямралын давамгайлалт улмаар амиа хорлоход хүргэдэг бөгөөд энэ үзүүлэлт 52 хувиар өсжээ. Үүнд голчлон 12-17 насны охид, хөвгүүд өртөж байна. Мөн 18-25 насны залуу үеийнхний дунд дээрх үзүүлэлт 63 хувиар нэмэгдсэн тоон судалгаа гарчээ.

2005-2015 оны СЭМТ-ийн донтолтын тасагт 187 хүүхэд хэвтэж эмчлүүлсний 96,8 хувь нь 11-17 насны эрэгтэй хүүхэд байсан ба энэ хугацаанд жилд 30-40 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2019 оны байдлаар зөвхөн 1 жилд 200-300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эндээс харахад донтолт нь аюулын хэмжээнд хүрлээ. Эцэг эхчүүд, багш бид Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг энэхүү донтох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө өөрийн хүч хөдөлмөр, цаг заваа зориулах цаг ирсэн болохыг мэдрэн, дэлгэцээс холдуулах дадалд хүүхэд бүрийг сургаж тэдний оюун санаа, бие махбодыг дэлгэц хэмээх хөнөөлт хэрэгслээс авран хамгаалахыг уриалж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?