ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН УЛСЫН 7 ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-11-20  

“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийг дэлхий нийтээр 11-р сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд та ч бас цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар бэлтгэсэн хуурамч мэдээ мэдээлэл, хуурамч и-мэйл илгээдэг  байна. Мөн ухаалаг утсанд таны хувийн нууцлалтай мэдээллүүд маш ихээр агуулагдаж байдаг. И-мэйл хаяг, сошиал сувгууд, зураг видео, цахим банкны мэдээллүүд гээд л… Цахим гэмт хэрэгтнүүд тэдгээр мэдээллийг ашиглан таны дансан дахь мөнгөнд халдах боломжтой байдаг тул ухаалаг утсан дээрх мэдээллээ бусдад алдахаас болгоомжлоорой. Ухаалаг утсаа гээж, нууцлалтай мэдээллээ алдах эрсдэл учирсан тохиолдолд хэрхэн сэргийлэх талаар энэхүү видео зөвлөмжийг танд хүргэж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?