ХООЛООР БҮТЭЭСЭН УРЛАГ

2016-05-28  

• Бразилийн иргэн Уильям Касс бол зураач, гэрэл зурагчин. Тэр сонирхолтой дүр бас тайзыг буй болгож чаддаг нэгэн. Гэхдээ түүний бүтээлүүд нь хоол хүнсний бүтээгдэхүүнийг оролцуулан хийсэн маш жижигхэн хүүхэлдэйнүүд. Уильямын буй болгосон хоолны ертөнцөд шарсан төмсөн голоор завьтай сэлж, сүүний хайрцагт сансрын нисгэгч сууж хөөрөхийг харах болно.

• Норвегийн зурагчин, зураач Ида Скивенес уран бүтээлээ гал тогооноосоо бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл хоолоор зурсан гэсэн үг. Тэрээр 2013 оноос эхлэн хоолоор хийсэн уран бүтээлээрээ алдаршиж эхэлжээ. Түүний инстрагмм дахь уран бүтээлийнх нь зургийг үзсэн 200 мянга гаруй хүн түүнийг дагажээ.

 • Английн уран бүтээлч 32 настай Грейс Холл гэдэг эмэгтэй сүүлийн үед олон нийтийн сүлжээнд “од” болоод байгаа юм. Грейс Холл зургаан настай хүүгийнхээ хичээлдээ авч явдаг хоолыг өвөрмөц сонирхолтойгоор бэлддэг байна. Грейс Холл хүүдээ зориулж хийсэн хоолнуудынхаа зургийг авч инстаграммдаа оруулдаг бөгөөд тэр одоогоор 7500 гаруй дагагчтай болоод байгаа юм.

 

  

• Хонг И гэх энэ малайз бүсгүй бол гарын доорх материалыг ашиглан чөлөөт уран бүтээл хийдэг. Хонг И уран бүтээлийн Red нэрээрээ алдаршсан бөгөөд тэр зураач, архитектор юм. Хонг И-гийн өвөө болон аав нь хятад гаралтай тэрээр Малайзад төржээ.

 

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?