“АКАДЕМИ АВАРДС”-ЫН ЭЗЭД МАРГААШ ТОДОРНО

2016-06-02  

Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам маргааш “Их тэнгэр” цогцолборт эхэлнэ. Энэ жилийн наадамд нийтдээ 19 уран сайхны кино, 3 баримтат болон богино хэмжээний кино өрсөлдөж байгаа юм. Тухайлбал, "Үргээлэг-2”, (10 номинацид) “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ” (15 номинацид), "Ахлах сургууль", "Босуул", "Замбуулан дуусах болоогүй", “Зангараг”, "Зургаа дахь хүсэл", “Lovers” (5 номинацид), "Муу нүүрт", "Нэг өдрийн дайсан", “Өнөр бүл өнөө үед”, “Өртөө, “Содура” (15 номинацид), "Тайга", "Тоглож болохгүй нас" (6 номинацид), "Төмөр нар", "Тэр жилийн тэр өдөр", “Элэг нэгтэн”, "Эр хүн болгож өгөөч" гэсэн нийт 19 бүрэн хэмжээний кино өрсөлдөж байна. Богино хэмжээний кино төрөлд "Эргэж ирсэн нь", "Ертөнцийн өнгө", "Морин хуур", "Бэлэг" гэсэн бүтээлүүд нэр дэвшжээ.

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?