ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДАМ МАРГААШ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2016-06-08  

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй дэлхийн жишигт хүрсэн дүрслэх урлаг ба медиа урлагийн наадам маргааш нээлтээ хийх гэж байна.

Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг есөн орны 18 уран бүтээлч оролцож байгаа бөгөөд наадмын хүрээнд “Уламжлал ба орчин үе” сэдэвт үзэсгэлэн, “Мөргөлдөө” Австрали, Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал аялал, “Тэнцвэр” Францын орчин үеийн бүжгийн тоглолт ба бүжгийн урлагаар анагаахуй сургалт, “Номадинк” уран бүтээлчдийн график арт зэрэг урлагийг нэг сарын хугацаанд цувралаар олон нийтэд нээлттэйгээр хүргэх ажээ. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өнгөрсөн сард “Пикассо ба Дали”-гийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?