Д.БАТЗАЯА: “БУСДЫН ХАЙРЫГ ХҮНДЭЛ” КЛИП БИДНИЙГ ЦОО ШИНЭ ШАТАНД ГАРГАСАН

2023-08-09  

"Татар" хамтлагийн гишүүн Д.Батзаяатай ярилцлаа


-Удахгүй "Татар" хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болох гэж байна. Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь юу вэ?

-Гол онцлог гэвэл хамгийн том тайз. 20 жилийн хугацаанд хийгдсэн уран бүтээлүүдээс маань хамгийн шилдгүүд нь тоглогдох болно. Мөн маш их дурсамж агуулж байгаа гэдгээрээ онцлог.

-Олонд хүргэж амжаагүй шинэ уран бүтээл дуулагдах уу?

-Яг шинэ уран бүтээл, шинэ зүйл гэхээсээ илүү өнгөрсөн хугацаанд маш их хүнд хүрсэн, магадгүй манай хамтлагийн дууг сонсоод анх танилцсан, бидэнтэй хамт нэг баг, нэг уран бүтээл дээр ажиллаж байгаад танилцаж гэр бүл болсон түүх маш олон байдаг. Ийм учраас тэр бүх дурсамжийг л дуулна гэж бодож байгаа.

-Сүүлд гаргасан "Сэргэн манд" дууны клип бусад уран бүтээлээсээ шинэлэг байсан. Клипнийхээ талаар яривал...?

-Энэхүү клипийг "Blackeyes" студийн н.Оргилтой хамтарч хийсэн. Сүүлийн үед трэнд болж байгаа AI технологийг ашиглаж хийснээрээ илүү өвөрмөц, шинэлэг болж олон хүнд хүрсэн л дээ.

-Танд маш тод дурсамж үлдээсэн, хайртай уран бүтээл нь юу вэ?

-Бидний хувьд “Бусдын хайрыг хүндэл” гээд дууны клип л гэхэд бүтэн найман сар ажиллаж байж бүтсэн. Тэр хугацаанд маш олон дурсамж бүтээсэн. Хамгийн хөгтэй нь дуу цацагдаад аль хэдийн хит болчихоод байхад бид гурвыг хэн ч танихгүй байсан. Мөн энд тэндээс өөр нөхдүүд гарч ирээд өөрсдийгөө Татар байна гэж зарлах ч юмуу тийм тохиолдлууд их гарсан даа.


“Бусдын хайрыг хүндэл” клип биднийг цоо шинэ шатанд гаргасан


“Бусдын хайрыг хүндэл” клип биднийг цоо шинэ шатанд гаргасан гэж боддог. Тухайн үед хамгийн шилдэг гэгдэх баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. Маш ихийг сурч мэдсэн дээ.

-Одоо зургаа дахь тоглолтоо хийх гэж байна. Анхны тоглолтын дурсамж, тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Анхны тоглолтоо "Сонор" рекордстой хамтарч UB паласт тоглож байлаа. Тухайн үед UB паласт зөвхөн том дуучид, жинхэнэ одууд л тоглодог байлаа шүү дээ. Бид тэдэн шиг хүн цуглуулаад тийм хэмжээний том тоглолт хийнэ гэсэн төсөөлөлгүй байсан.

Гэсэн хэдий ч нэг өдөр тоглоод, бүр ахиж нэг өдөр нэмж тоглоод ч тэр том танхим дүүрэн хүнтэй байсаар байсан. Энэ бол бидний хувьд төсөөлөөгүй их амжилт байсан. Урьд нь бид гурав ангийнхаа самбар дээр “Татар” гэж биччихээд л дуулахаар ангийнхан “оооё Татарынхан” гээд л шоолдог байлаа. Тэр тоглолтоос хойш ер нь жинхэнэ дуучид болсон гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн.

-Сайн уран бүтээл хийх, чанартай сайн тогтолт зохион байгуулахад зөвхөн дуучдаас гадна, хамтран ажиллаж байгаа байгууллагууд чухал байх...?

-Тэгэлгүй яахав. Энэ удаагийн тоглолтыг маань орчин үеийн шоу ертөнцийн "акул"-уудын нэг On&off продакшн зохион байгуулж байна. Мэдээж япон улсаас хамгийн сайн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд бэлтгэл ажлаа хангаж байна. Бид энэ удаад хамгийн шилдгүүдтэй хамтран ажиллаж байгаа.

- Ярилцлагынхаа төгсгөлд нийт сонсогч фенүүддээ хандаад сэтгэлийн үгээ хэлэхгүй юу.

-Бидэнтэй хамт 20 жил байсан үнэнч сонсогчдодоо өнгөрсөн 20 жилийнх нь дурсамжийг нэгэн орой амьдаар нь бэлэглэх болно. Мэдээж киног кино театрт үзэх, зүгээр гэртээ сууж байгаад үзэх нь асар их ялгаа байдаг шиг дууг машиндаа эсвэл чихэвчээр сонсох, зорьж ирээд хамтдаа, тайзан дээрээс амьдаар нь сонсох маш ялгаатай шүү дээ.

Амьд дуулалт, амьд юм бүхэн чинь өөрөө тухайн цаг үе дурсамжийг бас л амьд болгож эргүүлэн авчирч байдаг. Тэнд зөвхөн бидний дуу биш 20 жилийн дурсамж бас хамт эгшиглэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
М.УРАНЧИМЭГ: ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫГ ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХҮҮХЭД ОГЦОМ УУРТАЙ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ГАДУУР ТЭНЭДЭГ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
Ж.БААСАНЖАВ: ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДВЭЛ 12 ХҮРТЭЛ ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛДАГ
Х.НЯМБААТАР: СТАНДАРТТАЙ, ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ, ТҮГЖРЭЛГҮЙ ХОТ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗОРИМОГ, ШИЙДЭМГИЙ ОЛОН ҮЙЛДЛИЙГ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Б.ДӨЛГӨӨН: МАНАЙ УЛСЫН НҮҮРСНИЙ ХАМААРАЛ НЭМЭГДСЭН УЧРААС ОЛСОН ОРЛОГОО ЗӨВ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Д.САРАНГЭРЭЛ: ХАНИЙНХАА АРСЛАН ЦОЛЫГ ОДОО ХҮРТЭЛ ЧИХ ТАВИН ХҮЛЭЭДЭГ
Ц.ДОРЖГОТОВ: ХҮНИЙ АМЬДРАЛ БОЛ НҮГЭЛГҮЙ ОРЛОГООР Л ГЭДСЭЭ ТЭЖЭЭХ ЯВДАЛ ЮМ
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.ПАГМАДУЛАМ: ОХИД НЭГНЭЭ ДЭЭРЭЛХЭХ ҮЗЭГДЭЛ ГЭР БҮЛИЙН ХАЙР ХАЛАМЖ ДУТАГДСАНТАЙ ХОЛБООТОЙ
Ж.БАЯРЖАРГАЛ: УРАН ЗОРИОЛОО ХАЙХАРДАГГҮЙ ТӨР МӨХӨЛДӨӨ ДӨХДӨГ
П.ГАНХУЯГ: УРАНААС УЛБААТАЙ ХОЁР ХӨРШИЙН ШАХАЛТАД ОРЖ БАЙГАА БОЛ ҮНЭХЭЭР ТОМ ЭРСДЭЛ
Ц.БАТТӨР: МОНГОЛЧУУД НЭГНИЙГЭЭ МУУЛАХ, ҮЗЭН ЯДАХ ДОН БУЮУ СЭТГЭЦИЙН НЭГ ТӨРЛИЙН ӨВЧИНД НЭРВЭГДЧИХЭЭД БАЙНА
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?