Дөрөвхөн настай, Египет хүү Ахмед Мансур Карнид бүх насаар нь хорих ял оноолоо. Түүнийг 8 удаа хүний амийг хороох гэж оролдсон, улсын өмч хөрөнгө шамшигдуулсан, цэрэг болон цагдаагийн албан хаагчдыг сүрдүүлсэн, бүдүүлэг танхай авирласан хэргээр шүүлээ. Хүүхдийн өмгөөлөгч нар юу ч хийж чадсангүй. Тэдэнд хэлэх үг ч олдохгүй байгаа аж. Шүүгч нар хавтаст хэрэгтэй огт танилцаагүй гэж хуульчид үзэж байна. "4 настай хүүгийн төрсний гэрчилгээг хавтаст хэрэгт бүртгэсэн. Гайхалтай нь шат шатны шүүхээр дамжсаар Цэргийн шүүхээр таслагдсан. Балчир хүүхдийг гэмт хэрэгтний жагсаалтад оруулж, шүүхэд дуудсан боловч, хүү хуралд оролцоогүй байна. Хэдий тийм боловч, шүүх хурлыг эчнээгээр хуралдуулж, хүүд бүх насаар нь хорих ял оноожээ. Хуульчид, 4настай Ахмед Мансур Карниг түүний төрлийн ахтай нь андуурсан гэж дүгнэж байна. 4 настай хүүгийн цаашдын ирээдүй хэрхэх нь тун бүрхэг. Хүний эрхийн хамгаалагчид, Египетэд хууль завхруулах нь газар авлаа гэсэн түгшүүрийн дохиог хангинуулж эхэллээ. Гэвч Кайрын эрх баригчид энэ гомдлыг үгүйсгэж байна.
Тоймч : Д. ГАНТУЛГА