Хатагтай Налберт 122 кг жинтэй байлаа. Тэрбээр Жевинтийн уралдаанд оролцохын тулд жингээ эрчимтэй хаясан байна. Өөх тос, илүүдэл жингээсээ салсан түүнийг өмнөх дүр төрхтэй нь харьцуулбал танихын аргагүй. Харин жингээ хассанаас ул мөрийг түүний гэдэс, гуя хавиар үрчлээтэн тунарах арьснаас л анзаарч болох байлаа. Сахар, төмс, давс, чихэрлэг хоол унднаас татгалзаж, хөдөлгөөнөө нэмж, фитнесээр хичээллэснээр ийм залуу, гоолиг сайхан харагдах болсондоо хатагтай Халберт туйлаас сэтгэл хангалуун байна. Тэр уралдаанд түрүүлсэндээ биш, түүнийг зорилготой болгосон уралдаанд туйлаас талархаж байна.
Э. ТОТО