Английн олон нийтийг өргөн хүрээнд хамарч зохиодог үндэсний хэмжээний бүжгийн уралдаанд анх удаа жирэмсэн эмэгтэй оролцож, үзэгчдийг тэр дундаа мянга мянган эхчүүдийг нэг талаас түгшээж, нөгөө талаас гайхшрууллаа. 30 настай Кат Байлей гэх энэ эмэгтэй 7 сартай жирэмсэн ч ямар ч түүртсэн шинжгүй хөдөлж, залуу охидоос ч дутахааргүй уян хатан хөдөлгөөн үзүүлж чадсан нь энэ тэмцээний нэгэн онцлог болжээ. Тэмцээний үеэр авсан зургийг нь сонирхоцгооё.
Ц. ОТГОН