М. Ходорковский Орос улсыг хэрхэн хөгжүүлэхийг мэдэж байна гэж хэлж дуусаагүй байтал Саакашвили Украйныг хямралаас гаргах арга замыг би мэдэж байна гэж зарлалаа. Удирдаж байсан Грузин улс, үндэстнээ орхиж, Одесса хотын амбан захирагчаар ажиллаж байгаа Саакашвили Украйны РАДА -г нэн даруй тарж, дахин сонгууль явуулах хэрэгтэй гэж үзлээ. Украйны засаг төрийг солих нь үндэсний аюулгүй байдалтай нягт уялдаатай. 25 жилийн турш бойжиж таргалсан энэ улс төрийн элитүүдийг хэр хурдан зайлуулахаас Украйны ирээдүй хамааралтай гэж тэр хэллээ. Ард түмэндээ нуруугаа харуулсан парламент ард түмнийг төлөөлөх эрхгүй. Украйны цорын ганц гарц бол энэ РАДА-г тараах, дахин Сонгууль явуулах гэж "Авилгатай тэмцэх нь" Форумын үеэр Саакашвили хэлж, Украйны улс төрийн намуудыг өөрийнхөө үзэл бодлыг дэмжихийг уриаллаа. Зарим мэргэжилтэн, Саакашвилид Одесса багадаж, Украйн багтаж байгаа юм байна гэж дүгнэжээ.
Тоймч Д. ТУЛГАА