АНУ БОЛ ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЦАГДААГИЙН ДАРГА

2016-02-24  

Ингэж дэлхий нийтэд америкийн бодлогыг эсэргүүцэгчид хэлдэг. Тэд өөрсдийн бий болгосон. Өөрсдийгөө ардчилсан орон гэж нэрлэх дуртай АНУ-ын үйл ажиллагаа, үйлдлийг илчилсэн зарим нэгэн баримтыг гадны хэвлэлд нийтэлснийг хүргэе.

1953 он Ираны ерөнхий сайдыг унагав Ираны төрийн тэргүүнийг дарангуйлагч хэмээн зарлав.

1954 он Ардчилсан сонгуулиар ялалт байгуулсан Гватемаллын ерөнхийлөгчийг унагав. Гватемаллын ердийн 200 мянган иргэний амь сүйдэв. 1963 он Өмнөд Вьетнамын ерөхийлөгч Диемагийн амь насанд халдах үйлдлийг АНУ дэмжлээ.

1963-75 он Зүүн өмнөд Азийн 4 сая хүний амь насыг америкийн цэргүүд хороов. 1973 он Ардчиллын жамаар сонгогдсон Чилийн ерөнхийлөгч амиа алдав. Дарангуйлагч Пиночёт 5000 хүнийг хороосон нь тогтоогдов.

1977 он Сальвадорт цэргийн ноёрхлоо сэргээлээ. 70000 иргэдийг хороов. 1980 он Оросын цэргийг устгах зорилгоор АНУ Осама Бен Ладенийг цэргийн сургуулилтад хамруулав. Осама Бен Ладенд. З сая долларын санхүүжилт олгов.

1981 он Рейганы засгийн газар Никарагуагийн сөрөг хүчнийг зохион байгуулав. 1982 он Ираны ард түмнийг дарахын тулд Саддам Хусейнд тэрбум тэрбумаар нь долларын санхүүжилт хийв.

1989 он Америкчууд Панам руу довтолж, ерөнхийлөгч Нориег суудлаас нь унагаж, жирийн 3000 панам иргэний амийг хороов.

1991 он Ирак руу цэргийн хүчээр довтоллоо. Кувейтийн дарангуйлагчийг дэмжив 1998 он Судан дахь зэвсгийн заводыг бөмбөгдөв. Тушаалыг Клинтон өгчээ. Энэ нь аспириний үйлдвэр байжээ. 2000-2001 он Афганистаны талибаны хөдөлгөөнийхөнд 245 сая долларыг тусламж болгон олгов.

 2001 оны 9-р сарын 11 Юу сурснаа үзүүлж, Осама Бен Ладен АНУ-ын худалдааны ихэр цамхгийг агаараас довтоллоо. 3000 хүн үрэгдэв. Цаана нь маш их баримт бий гэж мэдээллээ.

 

Тоймч : Д. Гантулга

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?