Нэг. АМЕРИК-33% Дэлхийн 96 орныг зэвсгээр хангаж байна. Бүсийн мөргөлдөөн ихсэх тусам зэвсгийн худалдаа өсөж байгааг харж болно. Сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцыг 9 улсад нийлүүлсэн тоо баримт байна.
Хоёр. ОРОС-25% Тус улсын зэвсэг нийлүүлэлт сүүлийн жилүүдэд буурсан. Одоогоор 50 оронд зэвсэг нийлүүлж дэлхийд 2-т бичигдэж байна. Энэтхэг, Хятад, Вьетнам улс зэвсгийг нь голлон худалдан авдаг юм байна.
Гурав. ХЯТАД-5,9% Зэвсэг худалдаалалт нь 88% өссөн. Мөн зэвсэг худалдан авалтаараа дэлхийд 3-р байр руу дэвшсэн. Энэтхэг, Саудын араб гэсэн улсын ард Хятад улс эрэмблэгдэж эхэллээ. Цэрэг зэвсгийн хүчирхэг гүрэн болж байна.
Дөрөв. ФРАНЦ-5,4%-9,8% байснаа бараг 2 дахин буусан. Гол худалдаа нь Рафаэль, дайны зориулалтын онгоц юм байна.
Тав. ГЕРМАН-4,7% Германы зэвсэг нийлүүлэлт ч 2 дахин буусан.
Зургаа. АНГЛИ-4,5% Европдоо хамгийн том зэвсэг нийлүүлэгч. Алс дорнод руу зэвсэг нийлүүлдэг.
Долоо. ИСПАНИ-3,5% Оман, Бахрейн, Алс дорнод зэвсэг нийлүүлдэг гол цэгүүд нь.
Найм. ИТАЛИ-2,7% Мөн л Алс дорнод нийлүүлдэг.
Ес. УКРАЙН-2,6% Нигер, Тайланд, Хорват, Хятад зэрэг улсад нийлүүлж байна.
Арав. ГОЛЛАНД-2% Алжир, Энэтхэг, Пакистан. Ийм судалгааг Швед дэх Олон улсын хүрээлэнгээс гаргажээ. Манай хоёр хөрш бол дэлхийд 2,3-р байрт эрэмблэгдэж байна. Цэрэг зэвсэгтээ маш их анхаарах болсон. Оросын үзүүлэлт ирэх онд өсөх нь тодорхой. Хятад ч гэсэн хүчээ нэмж байгаа.
Тоймч : Э. ЦЭБЭ