ЯПОН УЛСЫН САНГИЙН САЙД АВИЛГЫН ЧАНАРТАЙ САНХҮҮЖИЛТ АВСНЫ ТӨЛӨӨ САЙДААСАА БУУЛАА

2016-02-26  

Япон улсын сангийн сайд өнгөрсөн долоо хоногт шуугисан авлигын асуудлаас болоод ажлаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Засгийн газрын үйл ажиллагааг саатуулахгүйн улмаас ингэх болсноо ч илэрхийлэв. Амаригийн суудлыг Либерал Ардчилсан намын удирдлагын багийн гишүүн, нэр нөлөө бүхий улс төрч Нобутеру Ишихара залгамжлах болжээ. Улс төрийн санхүүжилтийн хуулийг зөрчин нэгэн барилгын компаниас сайд Амари, өөрийн багийн гишүүнтэйгээ хамт авилга авсныг японы сэтгүүлд ил гаргаж тавьсан нь дээрх үйлдэлд хөтөлсөн байна. 12 сая иен буюу 101000 $ -ын санхүүжилт авснаа бүртгүүлээгүй байж таарчээ. Амари сайд энэ мөнгөө хүлээн авсныг ч, бас огт үрж зарцуулаагүй гэдгээ зөвшөөрөв. Харин мөрдөн байцаалтын явцад түүний нарийн бичгийн дарга нь бас тусдаа мөнгө авсан болох нь, түүнийхээ нэгээхэн хэсгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан болохыг тогтоожээ. Амарийг японы эдийн засгийн гол архитекторч гэж үнэлдэг, Абэгийн кабинетийн гол гишүүний нэг гэдгийг японы улс төрийн хүрээлэл зөвшөөрдөг юм байна. Тиймээс нь Абэгийн хувьд томоохон хохирол учирлаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хөгжингүй оронд ийм л жишиг байдаг юм байна. Монголын сангийн сайд байсан хүн Швейцарийн банкинд 101000 биш, 1 сая гаран доллараа ор тас мартсаныг гаднынхан илрүүлсэн. Тэр хүн ямар шийтгэл хүлээснийг бид мэдэж байгаа. Ёс зүй, хариуцлага гэдгийг эндээс л харж болох.

 

Э. ЦЭБЭ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?