ОРОСУУД БЭЛЭН МӨНГӨНИЙ ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХИЙН ТУЛД БЕНЗИНИЙ ҮНИЙГ НЭМНЭ

2016-02-29  

Оросууд асуудлаа дангаараа шийдэх гэж их мэрийж байна. Үйлдвэрүүдээ хаалгачихгүйн тулд, ажлын байрыг цомхотгохгүйн төлөө, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхын төлөө, рублийн ханшийн уналтыг зогсоохын төлөө гар мухар тулалдаж байна гэж үзэхэд болно. Европын холбоо, АНУ, тэднийг дагасан олон улсын санхүү, эдийн засаг, худалдааны байгууллагууд Оросын эдийн засгийг талаар шахаж байна. Оросыг буулгаж чадахгүй юм бол, ард түмнээр нь шахуулна ч гэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Үгэнд ордоггүй Оросын дарга нарыг дарахын тулд, хувь хүмүүст ч зохих дарамтыг үүсгээд удлаа. Зарим улсад зорчих виз олгохгүй байх, эхнэр хүүхдийг нь өндөр хөгжилтэй оронд эмчилгээ хийлгэх, сурах эрхийг нь ч хязгаарлах. Эрх баригчдад гэр бүлийн гишүүдийн зүгээс ч эргэж дарамт үзүүлэхийг бас орхисонгүй. Оросын эдийн засаг амаргүй байгаа. Тиймээс Оросын засгийн газар бүхнийг ХЯНАЛТАНДАА байлгахыг хичээж байна. Ямар ч байсан, төсөвт дутагдаж буй хөрөнгийг шатахууны үнийг өсгөж, нөхөх боломжтой гэсэн тооцоог эдийн засагчид нь гаргажээ. 2016 оны 4-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээ Орос орон зарлалаа. Бид тэгэхээр яах билээ. Ноён ам.доллар өсөөд байдаг. Юу бодож байна аа, төр засгийн бодлого дээр сууж байгаа хүмүүс ээ.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
монгол:до**** сөнөтүгэй 2016-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?