Хятад улс маш эрчтэй хөгжиж байна. Хятадын эдийн засаг дэлхийд 2-т жагссан байгаа. Цаашид энэ хурдаараа явах юм бол 2020 он гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн урьдчилсан судалгааг олон улсын шинжээчид гаргасан. Энэ улс зүгээр нэг өндөр хөгжилтэй болохыг биш, супер хүчтэй болохыг зорьж байна. Эдийн засгийн хөгжлөөрөө ч төдийгүй, цэрэг зэвсгээрээ ч хүчирхэгжиж байна. Хятад улс зэвсэг худалдалт болон худаlдан авалтын аль алинаараа дэлхийд 3-т эрэмблэглэж байгаа нь санамаргүй үзүүлэлт биш. Тэгвэл Хятад төмөр замын хурдны замаараа ч, дэлхийн бүх улс орныг гүйцэж түрүүлжээ. 2015 оны сүүлчээр гэхэд, хурдны төмөр замын урт нь 19000 км хүрчээ. Энэ бол дэлхийн хурдны замын 60% гэсэн үг. Энэ харж байгаа зураг бол, Хятадын хамгийн их ачаалалтай, дэлхийн хамгийн хурдан, хамгийн урт зам юм. Хятад дэлхийд тэргүүлэх суурь нь тавигдсаар...
Тоймч. ГАНТУЛГА