ДҮРВЭГСДИЙН НҮҮДЭЛД ДАРАГДАХ ЕВРОП

2016-03-01  

Царцааны, шоргоолжны нүүдэл гэдгээс өөрийг үзээгүй хүн төрөлхтөнд дүрвэгсдийн нүүдэл гэдэг үзэгдэл бий болоод 1 жил өнгөрлөө. Нэг сая нэг зуун мянган дүрвэгсэд аль хэдийнээ европод хөл тавьсан. Энэ оны эхний 2 сард гэхэд зуун мянган дүрвэгсэд европын хилийн дээсийг алхсан мэдээлэл бий. Ард иргэд нь дургүйцэж, амгалан тайван байдал нь алдагдаж эхэлсэн европ дүрвэгсдийн нүүдлийг зогсоох гэж арга ядарч байна. Ямар ч гэсэн голомт болсон Сири дэх бөмбөгдөлтийг зогсоолоо. Гэсэн хэдий ч амгалан тайван байдлаа алдсан арабын ертөнцийнхний европыг зорих нүүдэл тасралтгүй үргэлжилсээр. Словени, Серб, Македон, Хорват улс өдөртөө 580 дүрвэгсдийг нэвтрүүлэх журам гаргалаа. Энэ шийдвэрийг өдөртөө дээд тал нь 3200 дүрвэгсэд нэвтрүүлнэ гэсэн Австрийн засгийн газрын шахалтад хийсэн гэдгээ тэд хүлээж байна. Царцааны нүүдэл сүйтгэсэн ч гэсэн нэг удаа л яваад өнгөрдөг бол, дүрвэгсдийн нүүдэл тэндээ суурьшихад оршиж байна. Энэ нүүдэл бас АНУ, ОХУ-ыг зорих хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл, эдгээр улс дайн дажин үүсгэж Арабын орны амар амгалан байдлыг алдагдуулж, эх нутагтаа амьдрах нөхцөлгүй болгосон гэж дүрвэгсэд үзэж байна.

 

Э. ТОТО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?